Гондурас охины зураг ШИЛДГЭЭР шалгарлаа
2019-04-12

Энэ оны “World Press Photo-2019” уралдааны шилдэг бүтээл хэдхэн хормын өмнө тодорсон талаар "www.dailymail.co.uk сайт" мэдээллээ.

 

 

Америкийн гэрэл зурагчин Жон Мурын АНУ-Мексикийн хилийн зурваст авсан уйлж буй бяцхан охины зураг уг нэр хүндтэй шагналыг хүртсэн аж.

 

Тус зургийн гол дүр охиныг Янел гэдэг бөгөөд эцэг, эхийнхээ хамтаар Гондурас улсаас ирсэн байна. Америкийн хилийн хамгаалагчид охины ээжийг нэгжих үед Янел уйлсан байна. Энэхүү агшинг фото хальснаа буулгасан зурагчин "Ганцхан зургаас л айдас түгшүүрийг мэдрэх боломжтой" гэж ярьжээ. 

 

Латин Америкийн орнуудаас ирэх асар их цагаачдын урсгал Америк руу чиглээд буй юм. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх цагаачдыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлснээр болж, хоёр улсын хил хүндхэн байдалд ороод байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин