Их хуралд 800 багш оролцоно

Их хуралд 800 багш оролцоно

Багш нарын VII их хурал ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Төрийн ордонд болно. Зургаадугаар их хурлаас хойш 23 жилийн дараа зохион байгуулагдах энэ их хуралд сум, аймаг, дүүрэг бүрээс 800 багш төлөөлөгчөөр оролцоно.

 

 

VII их хурлаар багш нарын ажлын ачаалал, нийгмийн асуудал, цалин зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн багшийн нэр хүнд, энэ мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажиллахыг ярилцах аж.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ