Зургаан жил хэрэгжүүлсэн ЦӨМ хөтөлбөрийн АЛДАА
2019-03-29

Дөрвөн жилийн хугацаанд дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж буй боловсролын салбарт дорвитой ажил хийгдээгүйг сургалтын цөм хөтөлбөрт хийсэн судалгаа харуулна. 2013 оноос хойш 6 дахь жилдээ хэрэгжиж байгаа сургалтын цөм хөтөлбөр алдаатай байсныг БСШУСЯ-ныхан сая нэг юм мэдэж. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажлаа авсныхаа дараахан буюу өнгөрсөн 02 дугаар сарын 26-ны өдөр тушаал гаргаж, Үндэсний багийг байгуулжээ. Тус баг нь сургалтын цөм хөтөлбөрийн агуулга болон хэрэгжилтийг тандах судалгаа хийх гол үүрэгтэй. Үндэсний баг улсын хэмжээнд, санамсаргүй байдлаар 72 багшаас судалгаа авчээ. Харин энэ судалгаа нь багшийг ч, сурагчийг ч мэдрэлийн ядаргаанд оруулах хэмжээний үйл ажиллагаа, сургалт сургууль дээр явагддагийг харуулсан байна. Наанадаж л гуравдугаар ангийн монгол хэлний хичээл маш хүнд, хүүхдийн нас сэтгэхүйд тохирохгүй хэмжээнд боловсруулагдсан. Бас дунд ангийнхны газарзүй, мэдээллийн технологи, дүрслэх урлаг, химийн хичээлийн агуулга их, цагтаа багтдаггүйг судалгаанд оролцсон багш нар хэлжээ.

 

БСШУСЯ-ныхан бүтэн зургаан жилийн дараа олсон алдаагаа одоо засч сайжруулахаар цөм хөтөлбөртөө тохируулга хийх гэнэ. Засч сайжруулсан цөм хөтөлбөрөө зуны амралтаар багш нартаа зааж зааварлаж, ирэх есдүгээр сарын нэгнээс хүүхдүүдэд хүргэнэ гэдгийг БСШУСЯ-ны удирдлагууд хэлж байна.

 

Багшийн ачааллыг нэмж, сургалтын чанарыг доройтуулсан цөм хөтөлбөрийг засч сайжруулахгүй, зургаан жил нухсаны шалтгаан юу вэ?

 

 

Энэ асуултад БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “2003 оноос хойш 16 жилийн хугацаанд манай ЕБС-ийн сургалтын хөтөлбөр гурван удаа огцом өөрчлөгдсөн. Энэ олон өөрчлөлтийн дунд хөтөлбөртөө дүн шинжилгээ хийж, засан сайжруулах боломж хомс байсан. Тиймээс цаашид хөтөлбөрийг тогтвортой байлгах, нэг хөтөлбөрийг хэдэн жилийн дараа засч сайжруулах тухай менежментын циклыг эхлүүлсэн. Одооны бидний хийж байгаа засан сайжруулалт бол дараагийн циклын эхлэл” гэсэн хариултыг өглөө.

 

Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Цөм хөтөлбөрийн хэрэгжилт тийм ч хангалттай биш байгаа. Багш сурагчийн ачаалал, агуулгын давхцал, хүүхдийн сургалтын чанарт нөлөөлж байгаа учраас цөм хөтөлбөрийг эргэж харах шаардлагатай. Одоо Боловсролын хүрээлэн дээр тохируулга хийгдэж байгаа” гэсэн дүнг тавилаа.

 

Боловсролын салбарт улс төр хутгалдаж, улс төрийн томилгоо хийгддэгийн хор хохиролыг багш, сурагч амсдагийн жишээ энэ. Ганцхан симистрийн сайдтай хүртэл байж үзсэн боловсролын салбар сургаж хүмүүжүүлэх биш залхаан зовоох газар болчихоод байгааг сурагчид, эцэг эхчүүдэд, багш нар хэлдэг, одоо салбарын сайдын удирдлагууд хүлээн зөвшөөрлөө.

 

Гэрийн даалгавраас татгалзах уу

 

“Би сурагч боллоо” гэж баярласан зургаан настан долоо хоногийн дараагаас сургуульдаа явахгүй гэж уйлж унжсан тохиолдол олон. Сурагч болж, өөрийгөө мундаг том хүн болсон гэх дэврүүн хүсэл бодлыг нь хичээлийн ачаалал, гэрийн даалгавар нам дарсан гэсэн үг. Үүнийг нотолж, хүүхдийн сургуульд явах сонирхол жил ирэх тусам буурсан судалгаа гарсныг салбарын сайд Ё.Баатарбилэг хэлж байна.

 

ЕБС-ийн бага ангийнхан өдөрт дундажаар 4.6 цаг, ахлах ангийн 7 цагийн хичээлд суудаг.  Харин сурагчдад гол ачаалал болоод байгаа зүйл нь гэрийн даалгавар гэдгийг Үндэсний багийн хийсэн судалгаа харуулжээ. Ангид сууж хичээл хийдэг цагийнхаа 50-иас их хувьд нь гэрийн даалгавар хийдэг. Дээр нь дугуйлан секц, тэмцээн уралдаан гээд хүүхдийн ачаалал асар их байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир тодотгож байна. Тиймээс хэн дуртай нь уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулдгийг болиулах шийдвэрийг гаргахаар болжээ.

 

 

Багшийг “хэрэггүй” ажлаас салгана

 

Багшийн гол ажил бол хүүхдүүдэд хичээл заах. Тиймдээ ч дэлхийн улс орнуудын багш нар нийт ажлын цагийнхаа 85 хувийн хичээлийн цагтаа зориулж, үлдсэнийг нь бусад ажилд зарцуулдаг гэнэ. Харин манай улсын багш нар ажлын цагийнхаа 37 хувийг үндсэн ажилдаа зарцуулдаг. Ихэнх буюу 63 хувийг бусад бичиг цаасны ажилд зориулдгийг Үндэсний багийн хийсэн судалгаа харууллаа. Хүүхдэд хичээл зааж, эрдэм ном сургах ёстой багш нар нэг улиралд 419 төрлийн цаастай зууралдаад суудаг гэсэн үг. Сонгуулийн ажилд дайчлагдах, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг гаргах, олимпиад сургалтын зохион байгуулалтад оролцох зэргээр бичиг цаасны ажилтай зууралдсаар ажлын цагаа дуусгадаг. Энэ “хэрэггүй” ажлууд багшийн ачааллыг нэмнэ. Цаашлаад хүүхдийн сургалтын чанарт шууд нөлөөлнө. Багшлах цагийнхаа ихэнх хувийг бичиг цаастай зууралдаж, багахан хувийг хичээлдээ зарцуулсан багшаас бүрэн мэдлэг, мэдээлэл авах боломжгүй. Товчхондоо “ангид юу ойлгодог юм вэ” гэж сурагчаа загнах эрх үгүй гэсэн үг.

 

Тиймээс улс төр, төрийн захиргааны ажилд багш нарыг оролцуулдаг байдлыг халж, хичээлдээ анхаарал хандуулах боломжийг бий болгоно гэдгийг сайд нь хэлж байна.  Бас цэцэрлэг, сургуулийн багшийн ачааллыг бууруулна. Бага ангийн багш нарын хичээлийн цагийг багасгах асуудал ч яригдаж байгаа аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Hyn:
Jaahan taviuu shahahgyi yumaa zaadag suragdag chanartai bmaar bnaa bas!!tsaas buus bugluj tsalingaa avhiin l tuluu goltsuu bagsh nar bndaa.byh yum n bagshiraldaad l buun uur buhimdal tsuhaldsan dujurchihsen bagsh nar.
2019-04-01
Hyn:
Hynee baihaa shahsan bagsh suragchid l ih bii bolj bh shig.uurchiluh tsag bolson!aguulga sedev daalgavar n yneheer ahadsan.bas nomnuud buun aldaa.neeren l bayarlaj surguulid orson.odoo 2r angi.uilj muuhai aashilahgyi ch daalgavraa hiih bolohoor tsaanaasaa l hulhi n buuj durgyi zalhaj bgan ilt medregddeg.1r angidaa shydee sar bolood l hyyhed iim bolj bn.het shahuu daramt golduu bolj bn.hyn talaas n hymyyjil soel ahui baigal delhiig hairlah hariltsaa geh metiig ehlej tuluvshyyleh n chuhal sanagddag
2019-04-01
Баатарбилэг:
Энэ Баатарбилэг боловсрол ярьж харагдаач
2019-04-01
Энхтуяа:
Ашгүй. Боловсрол маань аврагдах нь уу? Бага ангийн монгол хэлний болон математик, хүн ба байгалийн хичээлийн агуулгууд үнэхээр ахадсан. Дээр нь шалгалтын сэдвүүд үү. Сайд өөрөө нэг 5- р ангийн судлагдахуун бүрийн шалгалтын тестээс зөвхөн 1хувилбарыг ажиллаад үзвэл ойлгоно оо.
2019-03-31
dsn:
Ugaasaa tsum mum yu ch gedeg yum ur huuhduudiin humuujild bish uren tarah hiij heden tsaas husah l hortonguudiin sanaachilaga .jiliin hicheel duusah gej bhd huuhdiin surah bichig bhgui bn gej yrih n tsum mun uu!??
2019-03-31
Bagsh:
Olimpiadad beltgeh nereer ahlah angiin bagsh baga nasnii huuhded ahdsan sedew zaagaad etseg ehchuudiin tarhiig ugaaj mongo huuleed yawj baih yum
2019-03-30
Bagsh:
Etseg ehchuud huuhdeesee onts dun medali shaardaj mongoor achaalal hudaldan awch ogood asuudlaa shiidsen gej boddog. Ene ni ur dun taaruu bolonguut bagshid buruug ogno . Mas olon iluu dutuu yumand zalhtal ni yawuulna.
2019-03-30
unshigch:
Suuliin ued surah bichgiin chanar mash muu bolson. Yamar ch oilgomjgui.
2019-03-30
Бага ангид амархан ойлгомжтой бас хэрэгтэй зүйлийг ярьж үзүүлж л ойлгуул. Жишээ нь гал гарвал гэрээсээ яаж гүйж гарах вэ хаалга гарах гарц байна уу ч гэдэг юм уу. Бас ямар спорт сонгож хичээллэх вэ гээд түүгээрээ баг болж хичээллэдэг, гэх мэт зөндөө арга байна.
2019-03-30
Тэр нэг форм гэж хөшиж үхмээр ядаргааны хувцас байнаа. Бага ангид бусад оронд угаагаад индүүдэх хэрэггүй, энэ утгаараа эрчим хүчхэмнэсэн, өдөр бүр угаасан ч гандахгүй, эко маиeриалаар хийсэн, зун, өвлийн сонголттой, хагас спорт маягийн загвартай uniglo-д байдаг шиг л хувцас өмсдөг ш дээ.
2019-03-30
Одоо л нэг сурган үнэртэх нь үү. Дэлгүүрээс авч хзүүнд нь зүүдэг мeдаль одоо хэрэггүй дээ. Түүний оронд багш хичээлээ арай олон цаг зааж давтуулсан нь дээр
2019-03-30
медалийн төлөө уралдуулдгаа болимоор юмаа санал нэг
2019-03-29
Зочин:
Хүүхдүүдийг олон цагаар гэр бүлээс нь хол байлгаж эцэг эхээс хүүхдэд уламжлан дамждаг ёс заншил , уламжлалыг үгүй нийж байна.
2019-03-29
5r angiin shalgaltiig neg harahgvi bol hetsvv shvv
2019-03-29
Зочин:
Зөв ш дээ. Үндсэн ажлаа хиймээр байна. Үнэндээ залхаж байна. Дээрээс янз бүрийн цаасны ажил шалгана гээд одоо ч цаасан далай болоод дарамтлуулаад л сууж байна.
2019-03-29
Kk:
Mash zov huuhduudee sain hun bolgohod odoo anhaar. Bagsh ingehiin tuld 100 huvi hicheel zaahdaa, huuhduudtei haritsahdaa tsagaa zartsuulah hergtei. Bichig tsaas eldev yumaar bagshiig darj terugeer n dugnehee bolih hergtei. Bas negdugeer angid toglulj huuhdudiig mendlehees avaad yos zuid surgah hergtei shuud useg zaaj daalgvar oghoo bolih hergtei. Er n ene jilees huuhduudig 7 toid n oruulya. Etseg ehchuudee urialga gargayaa
2019-03-29
Багш:
Хатуу хөтүү ширээ сандалд олон цаг нам суулгаж хичээл хийдэг улс орон манайхаас өөр хаа ч байхгүй дээ
2019-03-29
Зочин:
Анх 6 настай сургуульд элсүүлэх үед 1-р ангийн сургалт тоглоомын аргаар явагдана гэж байсан санагдах юм. Гэтэл 6 настай хүүхдүүдэд шууд үсэг заагаад, хүчээр цээжлүүлэх гэж даалгавраар дарамтлаад эхэлсэн. Хүүхэд бүр адилгүй. Насны онцлогийг харгалзан үзэхгүй шууд сурагчийн ширээнд олон цагаар суулгасан шүү дээ.
2019-03-29
Багш:
Ёстой бүгд үнэн
2019-03-29
Bagsh:
Etseg ehchuud huuhdeesee onts dun medali shaardaj mongoor achaalal hudaldan awch ogood asuudlaa shiidsen gej boddog. Ene ni ur dun taaruu bolonguut bagshid buruug ogno . Mas olon iluu dutuu yumand zalhtal ni yawuulna.
Зочин:
Маш зөв үнэн бодит зүйл хөнджээ.Энэ хөтөлбөр нь багш сурагчидыг тамласан өгөөжгүй бичиг цаас үйлвэрлэдэг зүйл болгож байна.Сайд болсон хэн нэгэн өөрсдийн сэтгэл хөдлөл имижийг харуулах гэж санаачилсан судалгаагүй бодлогогүй шийдвэрүүдээс нь болж боловсролын систем үндсэн суурь зарчимаасаа гажиж утгаа алдлаа шүү дээ.
2019-03-29
5 angiin ulsiin shalgaltiin materialaa haraarai....60 minutad 60 sedev hiih yostoi genee....yun huuhed,tom hun hiij chadahgui sh dee...iim zavaan aldaagaa zasaach ee
2019-03-29
Маш зөв
2019-03-29
manai ohin 3r angi. zuv zugeer l surch baina. hetsuu hedegguishd. hicheeldee durtai.
2019-03-29
зочин:
Энэ их уралдаан тэмцээн олимпиадыг цэгцлэх шаардлагагтай байна. Одоо дурын нэг төрийн бус байгууллага,сургуулиуд, дуртай хүмүүс өөрийн болон өрөөлийн нэрэмжит олимпиадыг дуртай цагтаа явуулдаг. Мандатын мөнгө гэж доод тал нь 5000 хураадаг. Тэгээд шагнал гэж 1 медаль өргөмжлөл нэртэй цаас өгөхөө болимоор юм. Цаана нь дандаа мөнгө угаалт явагддаг. Хүүхдийн уралдах л сэтгэхгүйьэй болгодог. Энэ балай бодлогооос салах цаг нь болсон . Одоо багшийг массын сургалтаар л дүгнэмээр байна
2019-03-29
Bagsh:
Olimpiadad beltgeh nereer ahlah angiin bagsh baga nasnii huuhded ahdsan sedew zaagaad etseg ehchuudiin tarhiig ugaaj mongo huuleed yawj baih yum
медалийн төлөө уралдуулдгаа болимоор юмаа санал нэг
зочин:
гантөмөрийн хийсэн балаг одоо өөрөө хувийн том сургууль цэцэрлэгтэй цөм хөтөлбөр гээд л сууж байна. сургууль цэцэрлэгийг улс төржүүлсэн батүүл отгонобаган гантөмөр шүү дээ
2019-03-29
1.УИХ-ын гишүүнээсээ эхлээд л болсон болоогүй олимпиад мэргэжлийн талаарх лекц семинар явуулах гээд л төвөг учруулах зүйл үнэхээр их.заримдаа учраа олохоо байх үе ч гардаг шүү.2.гэрийн даалгаврыг ялангуяа бага ангийн багш нар маш их өгдөг.хэлэхээр ачаалал авахуулж сургаж байна гэдэг.энэ нь залхаан цээрлүүлэлт болоод байгааг багш нар өөрсдөө ойлгохыг хүсдэггүй.хэрэв өгөх гээд байгаа бол хугацаа урттай бүтээлч даалгавар өгөх хэрэгтэй.3.захирал эрхлэгч нарын улс төржсөн томилгоог болих хэрэгтэй.сургуулийн талаар А ч байхгүй цүнх баригч захирлаар орж ирж байна үнэхээр хэлэх үг олдохгүй юм ийм нөхдүүдийг харахаар.
2019-03-29
unshigch:
Suuliin ued surah bichgiin chanar mash muu bolson. Yamar ch oilgomjgui.
5r angiin shalgaltiig neg harahgvi bol hetsvv shvv