Ясны сийрэгжилт үүсэх хүчин зүйлсийн талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Буруу хооллох. Кальци багатай хоол идснээр ясны сийрэгжилт үүсдэг. Тиймээс та кальци, уураг ихтэй хоол хүнсийг өдөр тутамдаа өргөн хэрэглэж, ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалаарай.
Алхам №2
Удаан хугацааны гормоны эмчилгээ хийлгэхэд ясны сийрэгжилт бий болдог байна.
Алхам №3
Удаан хугацаанд хэвтэрт байх. Энэ нь ясыг бүхэлд нь сийрэгжүүлдэг.
Алхам №4
Хөдөлгөөний дутагдал нь бүх өвчний эхлэл болдог. Тиймээс та эрүүл байхын идэвхтэй хөдөлгөөнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгоорой.
Алхам №5
Хоол боловсруулах замын эмгэг.
Алхам №6
Архи, тамхи болон бусад хорт зуршлаас болж ясны сийрэгжилт болдог.
Алхам №7
Хийжүүлсэн ундаа болон кофе байнга хэрэглэх нь ясны сийрэгжилт үүсгэдэг байна. Тиймээс та эрүүл мэндийнхээ төлөө эдгээр химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаарай.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |