24 ломбардыг 22 сая төгрөгөөр торгожээ
2019-02-22

 

Хулгайн аргаар олсон компьютер, notebook, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс “Ломбард” арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна. Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 


Алба хаагчид аж ахуй нэгжүүдийн


- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
- Эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф
- Хяналтын камер
- Үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл зэрэгт хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
aj ahuin negjuudee tsolomhoor shiidejdeeeee ene zorchliin huuli er ni neeh hol yvhgui bhaaa
2019-02-23