Баянзүрх худалдааны төвд өчигдөр /2018.12.18/ гал гарсан тухай өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт 6 ширхэг хүнс, барааны лангуу шатаж байна" гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан" гэлээ.
Хэргийн газарт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Г.Сүрэн
Уншиж байна |