Хуванцар сав түүж амьдралаа залгуулдаг Б.Анхболд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж, гэргийгээ баярлуулахыг хүсдэг тухайгаа хэвлэлд ярьсан. Түүний мөрөөдөл өнөөдөр /2018.10.24/ биелэлээ олж, Б.Анхболд, М.Түмэнжаргал нар хуримаа хийж, гэрлэлтээ батлууллаа.
Айлын хашаанд амьдардаг байсан Б.Анхболдын гэр бүлд сайхан сэтгэлт ард түмэн тусламжийн гараа сунгаж хашааны газар худалдан авч, өргөө цагаан гэрийг нь барьж өгчээ. Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Б.Анхболдыг ОБЕГ-т 24 цаг ажиллаад 48 цаг амрах харуулын албанд ажилтнаар авсан.
Мөрөөдлөө биелүүлсэн Б.Анхболдын аз жаргалтай агшин фото зургийн хальснаа ийн буужээ.
Г.Сүрэн