Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин олголоо
2018-10-05

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон 2018 онд үйлдвэрлэгдсэн япон улсын ниссан урбан маркийн түргэн тусламжийн автомашиныг гардуулж өглөө.

 

 

Замын-Үүд сум нь 20 мянган гаруй оршин суугчидтайгаас гадна түр болон явуулын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өдөрт   50-60 хүн үйлчлүүлдэг. Алсын дуудлага нь 100-200 км зайтай байдаг байна.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ  энэхүү автомашин нь түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн хувь нэмэртэй бөгөөд хүнд өвчтөн тээвэрлэхэд хамгийн тохиромжтойг онцоллоо. 

 


 

Shuud.mn
Сонин хачин