Нийслэл хотод орж ирсэн баавгайн бамбаруушыг байгальд буцаан тавьжээ.
Өчигдөр буюу энэ сарын 1-нд Нийслэлийн СХД-т байрлах айлын хашаанд баавгайн бамбарууш орж ирсэн тухай дуудлагын дагуу байгаль хамгаалагчид очиж бамбаруушыг барьж аван мал эмнэлгийн шинжилгээнд оруулжээ. Шинжилгээгээр биед нь гэмтэл учраагүй, бие даан амьдрахуйц өсөн торнисон тул байгальд буцаан тавьсан байна.
Өмнө нь баавгайн бамбарууш суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдол байдаггүй аж.
Г.Сүрэн
Уншиж байна |