Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Махчин загас жуулчдыг ҮРГЭЭВ
2018-09-21

Австралийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Квийнслэнд аралд амарч байсан иргэд рүү махчин загас дайрах нь нэмэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

24 цагийн дотор хоёр жуулчин махчин загасны дайралтад өртөж, хүндээр шархаджээ. Махчин загас өчигдөр 17.00 цагийн орчимд 13 настай охин руу дайрч, баруун хөлийг нь гэмтээсэн байна. Охин орон нутгийн эмнэлэгт хүргэгдэж, яаралтай хагалгаа хийлгэсэн гэнэ.

 

Уг үйл явдлын дараа эрх баригчид амарч буй иргэдийг эргээс холдохгүй, голын ус руу орохгүй байхыг уриалжээ.

 

Мөн зарим бүс нутагт хөл хорио тогтоож, төмөр хаалт байршуулсан байна. Махчин загасаас болж, тус арлыг зорих жуулчдын тоо эрс багассан талаар бизнес эрхлэгчид дуулгав. 

 

Энэ онд 14 хүн махчин загасны дайралтад өртсөн ба 30 настай эмэгтэй амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин