Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Төл мал өмнөх долоо хоногоос 500 мянгаар нэмэгдлээ
2018-05-25

 

2018 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 63.0 хувь буюу 17 сая 750.0 мянган эх мал төллөж, 16 сая 828.3 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 53.9 мянган ботго, 402.9 мянган унага, 781.6 мянган тугал, 9 сая 636.0 мянган хурга, 6 сая 912.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдлээ.

 

2018 оны 5 дугаар сарын 18-ны мэдээ

 

2018 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 60.6 хувь буюу 17 сая 68.3 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг 51.4 мянган ботго, 333.8 мянган унага, 681.9 мянган тугал, 8 сая 958.0 мянган хурга, 6 сая 284.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдлээ.

 

2018.05.11-ний мэдээ

 

Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна.

 

Малчид, хөдөлмөрчид та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. 5 дугаар сарын 12-ноос ихэнх нутгаар дулаарч, салхи ширүүсч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо, хур тунадас орно. Салхи 12,13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

 

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин