Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусаад буй. Харин түүнийг эргүүлэн томилох асуудал яригдаж буй бололтой. Энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр "Хуульзүйн орчин байгаа, надад хүсэл алга. Бушуухан чөлөөлөгдөөд та нараас холдмоор байна" хэмээн ихэд эгдүүцсэн хариултыг өгчээ.
Мөн тэрбээр "Эрдэнэтийн асуудал дээр намайг шалгаа ч үгүй" хэмээн уцаарласан байна. Эрдэнэт үйлдвэрээр баталгаа хийж, Жаст компани Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан асуудлаар нэр бүхий хүмүүсийг шалгаж буй. Харин энэ асуудлаар тухайн үед Төрийн өмчийн хороог удирдаж байсан Д.Сугараас ямар нэг тодруулга, тайлбар аваагүй гэдгийг тэр хэллээ.
Б.Учрал
Уншиж байна |