А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ТЕГ-ын нэр барьж залилан хийсэн байж болзошгүй этгээдийг саатуулжээ
2018-05-07

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тагнуулын ерөнхий газрын нэр барьж их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй этгээдийг шалгаж эхэлжээ.

 

ТЕГ-ын нэр барих замаар бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээд СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Иймд дээрх тохиолдолтой ижил байдлаар хохирсон иргэдийн мэдээллийг хүлээн авч байгаа аж.

 

Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээд  дээрх төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэх боломжтой.

 

Зөрчлийн тухай хууль: 15.21 дүгээр зүйл. Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн  дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах

 

3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин