Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
АТГ-ын дарга, дэд даргыг томилохоор иргэдээс санал авч эхэллээ
2018-04-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор  нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийж байна.

 

Уулзалтуудын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй ажиллуулахыг шаардаж байгаа юм.

 

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэлт, дүгнэлт авлигын нөхцөл байдлыг судлан мэдээлдэг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын дүгнэлттэй бүрэн нийцэж байгааг бид анхаарах ёстой.

 

 

Олон Улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг бөгөөд тус байгууллагын дүгнэлтээр манай улс 2012 онд дэлхийн 176 улсаас 94 дүгээр байр, 2013 онд 177 улсаас 83 дугаар байр, 2014 онд 175 улсаас 80 дугаар байр, 2015 онд 168 улсаас 72 дугаар байр эзэлж байсан бол Авлигатай тэмцэх газрыг Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар удирдаж эхэлснээс хойш буюу 2016 онд 176 улсаас 87 дугаарт, 2017 онд 180 улсаас 103 дугаар байранд тус тус орсон. Үүнийг Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ гэж үзэж болно.

 

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг 2015, 2016 онуудад Монгол Улсын Их Хурал тус тус нөхөн томилсон бөгөөд эдгээр албан тушаалтны ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, жилээс жилд үйл ажиллагаа нь уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын дарга болон дэд даргыг УИХ-д санал болгохдоо иргэдийн саналыг харгалзан үзэхээр болсон юм. Үүний тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах санал асуулгыг явуулж байна.

 

 

Та санал асуулгад оролцох бол энд дарж оролцоно уу.

 

Shuud.mn
Сонин хачин
ёё
2019-04-11
enhbold yuu gej bolohiin huuliin salbart 15 n jil ajilsan hun bh eostoi suuliin 5 n jil uls turiin ajil hiigeegui hun gej bhad oilgohgui bn uu
2018-04-25
fak
2018-04-25
fak
2018-04-25
yag odoo ATG darga shudarga hvn heregtei Z.Enhbold tohirno harsaar baij eh oron min avilgad idegdeed svirlee
2018-04-25
зочин:
Энэ З.Энхболд л өөрөө АТГ-н дарга болох зорилготой юмуу.Ард олон минь үүнийг бүү дэмжээрэй.Өс хонзонгоор л өөрийгөө хөдөлгөж явдаг нэгэн.Төрийн өмчийн хорооны дарга болоод яалаа.Түүхээ бүү март
2018-04-25
enhbold yuu gej bolohiin huuliin salbart 15 n jil ajilsan hun bh eostoi suuliin 5 n jil uls turiin ajil hiigeegui hun gej bhad oilgohgui bn uu
yag odoo ATG darga shudarga hvn heregtei Z.Enhbold tohirno harsaar baij eh oron min avilgad idegdeed svirlee
Зочин:
ЕТГазар хууль бус санал асуулга ч гэх шиг юмаар иргэдийн сэтгэл зүйгээр тоглохоо боль л доо , Бүх юм хууль журмын дагуу бх ёстой биз дээ ,? Энэ тэнэглэлэа зогсоо! Ард иргэдийг талцуулаж бгаа чинь муухай бнаа ЕӨК өө !!! Зи хорон ажиллагаа явуулахд бгам юм биш үү ? ЕӨК өө
2018-04-25
fak
Unen shuu:
Jinhene teneglel
2018-04-25
dkk:
би би дарга болмоор байна ш тээ
2018-04-25
бат:
мэргэжлийн тусгай байгууллагын даргаа сонгодог жинхэнэ тэнэглэл биз, сонгоод олигтой хүн олж байсан тохиолдол бахйгүй, тэр хэний өмнө хариуцлага хүлээх юм, засаг дарга шиг даврсан гар болно, тагнуул цагдаагийн даргаа ч бас сонгочихьё л доо.
2018-04-25
111:
Болиочээ. энэ бол жүжиг. Өөрсдийнх нь бузар булайг илчлээд түрүүчээс нь барьж хориод эхлэхээр хурдхан дарж авах гэсэн арга шдээ.
2018-04-25
bbb:
ер нь бол зөв АТГ-н даргийг иргэд сонгох сонгууль болдог байх хэрэгтэй...нэр дэвшигчэд нь хөтөлбөрөө танилцуулаад сайхан
2018-04-25
111:
Болиочээ. энэ бол жүжиг. Өөрсдийнх нь бузар булайг илчлээд түрүүчээс нь барьж хориод эхлэхээр хурдхан дарж авах гэсэн арга шдээ.
Уншигч:
Хаана тэр санал аваад баына.Очиж өгьё
2018-04-25
зикагийн найруулсан женко толгойгуй жужиг
2018-04-25
fak