Өмнөговь аймаг энэ жил угтах хаалга барихаар болжээ. "Бүтээн байгуулалт-2018" жилийн хүрээнд Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн зам дагуу Өмнөговь аймгийн онцлогийг харуулсан цогцолбор байгууламжийг барих аж. Угтах, үдэх талбай, авто зогсоол, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг, нийтийн био бие засах газар зэргийг байгуулахаар "Эм Эс Эл" ХХК зураг төслийг хийж гүйцэтгэжээ.
Энэ тухай тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Олон хүмүүс хэлдэг байсан. Танай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг. Аймаг руу орж ирэхэд ямар газар ирж байгаа нь мэдэгдэхгүй юм, харанхуй хот юм гэж. Тиймээс өөдлөх айл үүднээсээ гэдэг, үүд хаалгаа тохижуулж, хотоо гэрэл гэгээтэй болгоё гэсэн санаагаар энэ жил эдгээр ажлуудыг хийнэ" хэмээн тайлбарлажээ.
Б.Учрал
Уншиж байна |