Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
”Мөнх тэнгэрийн бичиг-2017” Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн гарна
2017-11-16

 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой - Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны баасан гарагийн 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.

 

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлээр дэлгэж байна.

 

Үзэсгэлэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд үнэ төлбөргүйгээр нийтэд үзүүлнэ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

Shuud.mn
Сонин хачин