Сайн дурын “маршал, генерал”-уудаа цэгцлээч, Ерөнхийлөгч өө?!
2017-10-30

Цэргийн дээд офицерын буюу генерал цолны тухай хөндөж буй энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зөв шийдэж, хэрэгжүүлж байх ёстой албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч буюу ганцхан Та учраас үүнийг Таны сонорт хүргэж байна.

 

 

Генерал цол анх Франц улсад 16 дугаар зуунд, дараа нь Орост 1680 онд бий болжээ. Харин манайд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал цолыг анх бий болгож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан, цэргийн удирдах дээд албан тушаалтан дарга нарт олгохоор журамлан тогтоосон байдаг билээ.

 

 

1944 оноос хойш 73 жилд Монгол Улсад 199-хөн генерал цолтон, өөрөөр хэлбэл улсын хэмжээнд жилд дунджаар ердөө 2-3 хүн л энэхүү хүндтэй цолыг хүртэж ирсэн  байдаг бөгөөд тэднээс одоо амьд сэрүүн 98 хүн байгаагийн 18 нь албаа хашиж, 80 нь цэргийн тэтгэвэртээ сууж байна. Тэд нарийн шалгууртай, өндөр хариуцлагатай, тоотойхон хэдэн албан тушаал дээр ажиллаж үүрэг гүйцэтгэж чадах, бүх шатных нь сургууль академийг төгсөж боловсрол эзэмшсэн, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, цэргийн анги байгууллага, яам агентлагийн удирдах албан тушаалуудад шат дараалан дэвшиж ажилласан,  ажил албаны арвин баялаг дадлага туршлагатай, үнэ хүндтэй, цэргийн жинхэнэ шалгарсан дарга-жанжид байх учиртай юм. Цэрэг зэвсгийн хүчээр дэлхийн талыг эзлэн дагуулж байсан  их эзэн богд Чингис хааны: “Мянган цэргийг олохуй дор хялбар, Нэгэн жанжинг олохуй дор бэрх” хэмээн айлдсан үг ч үүнийг гэрчилнэ.

 

 

Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын ЦЕГ, МХЕГ, ГЕГ, МИАТ, ИНЕГ, УБТЗ,  бүр цаашлаад бүх банк, тэр ч бүү хэл хувийн ХХК-иудын үүдний харуулууд хүртэл бүхэлдээ цэрэгжиж элдэв янзын хэв маягийн дүрэмт хувцас шиг юм өмсөж олны гайхал дургүйцлийг зүй ёсоор төрүүлсээр байгаа нь үнэхээр хачирхалтай. Гадны хүмүүст манай улс цөөн хүн амтай мөртлөө хаа яагүй дүрэмт хувцастай цэрэгжсэн улс мэт харагдахаар болоод үнэндээ, удаж байна. Үүнийг Та хууль эрхзүйн хүрээнд даруй таслан зогсоохгүй бол бүр даамжраад удахгүй эмч багш нар дүрэмт хувцастай болох дээрээ тулж иржээ гэхэд огтхон ч хилсдэхээргүй болжээ.

 

Гадаадын улс орнуудын гааль, мэргэжлийн хяналт, нисэх, төмөр зам зэрэг төрийн зарим байгууллагуудын алба хаагчид маш даруухан таних тэмдэгтэй байдаг бөгөөд түүнийгээ албаны хувцасны энгэр, ханцуй дээрээ л зүүдгийг хэн хүнгүй мэдэх байх. Гэтэл манай цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын удирдах албан тушаалтнууд чиглэлийн яам газрынхаа сайд дарга нараар хууль бус тушаал гаргуулж төрийн генералуудаас ч сүржин, “маршал” гэмээр эрээн мяраан, урьд хожид манайд ер байгаагүй, ёстой л “хүн айж хүүхэд уйлмаар” юм оёулж өмсчихөөд олны өмнө хээв нэг малилзаж зогсох нь учир мэдэх хүмүүсийн нүдэнд дарга даамал гэхээсээ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс мэт тун ч эвгүй харагддаг нь санаа зовмоор.  Тэднийг харахад ихэнх нь гайгүй боловсролтой, төр улсад алба хашдаг, нас тогтсон, учир мэдэх хүмүүс бололтой байх юм.

 

Гэвч, жишээ болгон иш татсан энэ хэдэн хүний зургийг үзэхүл БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёртой эн зэрэгцэхүйц цэргийн том цолтнууд мэт Танд харагдахгүй байна гэж үү?!

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Цэргийн цол олгох журам” ч гэж бий. Ерөнхийлөгч Таны маань албан болон албан бус зөвлөхүүдийн дотор цэргийн бодлогын зөвлөх гэж нэг албан тушаалтан байх л учиртайсан...

 

Монгол Улсын цэргийн цолны, тэр тусмаа дээд офицерын буюу генерал цолны нэр хүндийг илт (зориуд) унагаж, үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа ийм завхралыг нэн даруй таслан зогсоохыг эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга Танаас цэргийн ахмадууд болон цэргийн жинхэнэ алба хаагчид хичээнгүйлэн хүсэж байгааг болгоох ажаамуу.

 

Таныг гүнээ хүндэтгэсэн, бэлтгэл офицер Б.Зоригт

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tsolni ner hund unasan, nachni nairaa shig bolson gej Zevsegt huchniihen uursduu yaridag. Dandaa erh medeltnuudiig dagaj daldagnasan, tanil tal, hamaatnuud ni general tsol avsan ni suuliin jiluuded tursun gen tsoltnuud notolnoo.
2017-10-31
Зочин:
Ingeed niiteeree umsuud bbal zugeer um bish uu. Duremt xybtsas umssun xumuus ydaj tssarch ynatalaa sogtohgui xarina biz de
2017-10-31
зочин:
МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР ДЭЭРЭЭСЭЭ ТОГТООЖ ӨГСӨН ЯМАРЧ ДҮРЭМ ЖУРАМГҮЙ ДУРААРАА ЯВЖ ИРСЭНИЙ НЭГ ЖИШЭЭ ЭНЭ.
2017-10-31
Wm333:
Монголд арми байхгүй ш дээ. Цөөн цэрэгтэй зэвсэгт хүчин бий.
2017-10-30
Зочин:
Энэ Татвар, Нийгмийн даатгалынхан, Мэргэжилийн хяналтынхан эд нарт бол форм илүү шүү дээ. Болоогүй ээ бас сүлд дуутай гэж байгаа. Жинхэнэ солиорол гэгч шүү. Тэгээд ч нэг форм өмсчихөөрөө генерал болчихсон мэт ярвалдацгаагаад нэг төрлийн хүнд суртлын хэлбэр болж байгаа юм шүү дээ. Энэ хүнд сурталтай Татвар, Нийгмийн даатгалын бүдүүн авгай нарт цалин дээр нь нэмж хувцас олгож байхаар эдний хувцасны мөнгөөр эмзэг давхаргын хүүхдүүдийн дүрэмт хувцас авч өгмөөр юм.
2017-10-30
Зочин:
Энэ Татвар, Нийгмийн даатгалынхан, Мэргэжилийн хяналтынхан эд нарт бол форм илүү шүү дээ. Болоогүй ээ бас сүлд дуутай гэж байгаа. Жинхэнэ солиорол гэгч шүү. Тэгээд ч нэг форм өмсчихөөрөө генерал болчихсон мэт ярвалдацгаагаад нэг төрлийн хүнд суртлын хэлбэр болж байгаа юм шүү дээ. Энэ хүнд сурталтай Татвар, Нийгмийн даатгалын бүдүүн авгай нарт цалин дээр нь нэмж хувцас олгож байхаар эдний хувцасны мөнгөөр эмзэг давхаргын хүүхдүүдийн дүрэмт хувцас авч өгмөөр юм.
2017-10-30
Зочин:
Би ч генерал цолтонг мундаг хүн байдаг байх гэж боддог байлаа харин одоо бодол өөрчлөгдсөөн ямар аймаар шуналтай хувийн амбицтай дээшээ бөгс долоосон доошоо алж хядчих гэсэн хүн байна вэ ШШГЕГ генерал цол ер нь яах гэж өгсөн юм бэ тэнд чинь хоригдолтойгоо нийлээд 7000 хүрэхгүй хүн ажиллаж байгаа шд
2017-10-30
Зочин:
залуу эхнэртэйгээ интимд орохдоо өмс гэж бригадын генерал цолыг өгсөн ч гэж ярих юм аа,,,
2017-10-30
Зочин:
Surtei ym
2017-10-30
ЦАХ:
Тодорхой албан тушаадууд дамжиж анги удирдсан академи тогссөн хүн генерал болох ёстой, тэгэхээс штабын дарга хийж үзээгүй ОХУ ын жанжин штабын академи төгссөн нусны крантууд генерал зүүдлээд хэрэггүй Энэ акедемийн нэр хзнд унасан явсан хүмүүсийг нь хараарай
2017-10-30
Xyrandaa yrandaa:
Tsol gedeg odoo tsagt yrandaa bolj ynegyi bolson
2017-10-30
Зочин:
Элбэгдоржийн генералуудыг эхлээд мөрдөсийг нь хурааж авах хэрэгтэй.
2017-10-30
ЗОРИГТ САЙХАН ХЭЛЖ:
АФРИКИЙН ЦЭРГИЙХЭН ИЙМЭРХҮҮ АЙМААР ОЛОН ШАР ТАВАН ХОШУУ ХАА ХАМААГҮЙ ХАДЧИХСАН ЧААЖ БАЙДАГСАН ... ККК
2017-10-30
Irgen:
Demjij bna.unen l yum bichsen bna.omnoos ni ichmeer uudnii haruulaas ehleed alia salbadai shig ih l surjin form omschihson humuus bdg sh dee.kkkkh
2017-10-30
zochin:
zuun yamaand jaran uhna gej endee
2017-10-30
Зочин:
Генерал , хурандаа цолыг цэгцлэхгүй бол маш их хавтгайрсан байна. Манай зэвсэгт хүчинд 6 -- 8 генерал цолтой албан тушаал байхад болно. Хурандаа цолтон арай дэндүү олон болж. Хорооны захирагч , ЗХЖШ. БХЯ ны газар хэлтсийн дарга нар л ХУРАНДАА цолтон байх хэрэгтэй . Одоо чинь оёдлын үйлдвэрийн дарга, батальоны захирагч нар, аврага цолтой бөх , дуучин , ангийн орлогч , гэх мэт албан тушаалд Хурандаа цолтой байх шаардлагагүй. Том цолны нэр хүнд гэж байх ёстой шүү
2017-10-30
чека:
Энэнд чинь тэгж их сүржигнээд байх юу байна
2017-10-30
чека:
Энэнд чинь тэгж их сүржигнээд байх юу байна
2017-10-30
чека:
Энэнд чинь тэгж их сүржигнээд байх юу байна
2017-10-30
чека:
Энэнд чинь тэгж их сүржигнээд байх юу байна
2017-10-30
Бат:
Нэг генерал цол 100 саяаас 150 саяын хооронд үнэлгээтэй БДАГ гэсэн яриа БДАГ гэнлээ
2017-10-30
Зочин:
би генерал болмор байна...
2017-10-30
Зочин:
ТАТВАР НИЙГМИЙН ДААТГАЛЫНХАН БАС БАЙНА, ЮУН ФОРМСОГ УЛС ВЭ, ЁСТОЙ ХӨЙРАН ТӨСӨВ
2017-10-30
зочин:
Эхний 2 генерал дайнд оролцож ялснаараа ялгаатай юм бол энх цагт генерал байх шаардлагагүй гэсэн үг үү, арай үгүй байхаа армитай биз дээ бид чинь
2017-10-30
Мөрөөдлүүд минь:
Генерал болчих хүн байгаа юм уу, нэр хүнд унаад байх юу байхав, яагаад шар эмжээртэй ариун цэврийн өрөөний тавиур их зарагддаг гээч бид ийм хандлагатай ш дээ, их юм болноо
2017-10-30
Хх ха:
Элийрэх юм. Цол. Одон медалийг сайн өгөх хэрэгтэй. АНУ с жишээ ав. Шинэ цэрэг хичнээн юм энгэртээ зүүсэн байна. Кино үз
2017-10-30
Zorig:
Ene mash unen tednii umnuus zarimdaa ichih yum deer ueiin hal tserguudees ch iluu bnashuu zarim ni...
2017-10-30
хүн:
цэрэгт байхад хөдөөний цэргүүд хувцасаа их яргалж өмсдөг байсан тэрэн шиг эд нар дүрэмт хувцас өмсөж байгаагаа мартчих юмаа жаахан цэгцлэхгүй бол болохгүй болсон байна лээ
2017-10-30
miigaa:
tiim shvv
2017-10-30
Зочин:
Энэ ёстой үнэн шүү! Цэргээсээ илүү офицерүүд болсон, генерал, хурандаа гэх мэтчилэн.! Ард иргэдээсээ их дарга нар болсон улс л байх юм! Хүн ам хэд билээ дээ!
2017-10-30
marshal:
ene bichisen gar uuruu arimiin general bh
2017-10-30
Зочин:
ed nar general tsol yum u yamar yumaa medej bicheech
2017-10-30