УИХ-ын гишүүн асан М.Зоригтын санаачлагаар “Three Flames” компани “Хадлан” загварын дээлийг худалдаанд гаргажээ. Уг загварын хамгийн анхны дээлийг М.Зоригтод урлаж, өгсөн.
“Хадлан” загварын дээл нь бүтэн нано дотортой, салхи, ус нэвтрэхгүй, гэрийн нөхцөлд угааж цэвэрлэж болдог Монголын хамгийн анхны размертай дээл гэдгээр онцлог аж. Мөн үстэй дээлнээс илүү дулаан, өмсөхөд биед эвтэйхэн, хөнгөн дулаан гэнэ. Түүнчлэн биедээ байнга авч явдаг гар утас, цэнэглэгч, хөөрөг, чихэвч гэх мэт хэрэглээний зүйлсээ хадгалах халаастай ажээ.
Дээлний ур хийц, хэв маягийн талаар М.Зоригт “Өнөөгийн биднээс ёс уламжлал улам улам хөндийрөөд байх шиг надад санагддаг. Өнөөдөр жавартай хүйтэн байна. Ийм нөхцөлд би сэгсүүргэн үстэй дээл өмсөөд зогсож байж болох байсан. Гэтэл би үстэй дээл болоод европ хувцаснаас дутхааргүй дулаан, нано технологоор хийсэн дээл өмсөөд зогсож байна. Энэ дээл цас, бороонд нэвтрэхгүй. Дотроосоо дулаан үйлдвэрлэдэг. Дотуураа би дан цамцтай л зогсож байхад даарахгүй байна. Тэгэхээр бид уламжлалт дээлнээсээ татгалзалгүй ая тухтай, дулаан хувцасаа өмсөж болж л байна” хэмээсэн.
Уг загварын дээл хэрэглэгчдэд хүрч эхэлсэн бөгөөд өнгөний өргөн сонголттойгоор захиалга авч байгаа юм байна. Нийслэлийн хэрэглэгчид “Three Flames” компанийн үйлдвэрт захиалга өгөхөд 7-10 хоногийн хугацаанд дээл бэлэн болох боломжтой аж. Мөн “Flames made in Mongolia” гэсэн фэйж хуудсаар дамжуулан захиалга өгч болох юм байна. Эрэгтэй дээл 400 мянган төгрөг, эмэгтэй дээл, 350 мянган төгрөгийн үнэтэй ажээ.
“Хадлан” загварын дээлийг одоогоор УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Асашёорюү Д.Дагвадорж болон Канад, ОХУ зэрэг гадаадын орны иргэд захиалгаар хийлгэж өмсчээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |