“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо
2017-01-09

 

“Монцамэ” агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнал гардууллаа.

 

Энэхүү уралдааныг 1997 онд анхлан явуулснаас хойш өнөө жил 20 жилийн ойтой золгож байна. Энэ жилийн уралдааныг долоон ангилалаар явуулсан. Уралдаанд Говь-Сүмбэр, Хэнтий, Говь-Алтай зэрэг аймгаас болон Нийслэлийн дүүргүүдээс нийт 700 орчим оролцогч ур чадвараараа өрсөлджээ. Мөн өнөө жил уралдаанд Япон Улсын иргэн  Шимамура Шо гэх гадаад хүн оролцсон нь онцлог байв. Тэрбээр Улаанбаатар хотын Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн гуравдугаар дамжаанд суралцдаг аж.

 

Уралдааны “12 ангийн сурагчид”-ын ангилалд  тэргүүн байр эзэлсэн дөрвөн сурагч МУИС, МУБИС-д төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болдог. Өнөө жил энэхүү шагналыг

 

  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 Б ангийн сурагч Е.Анужин

 

  • Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн  12 В ангийн сурагч Ө.Ундармаа

 

  • Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 О ангийн сурагч Э.Энхзаяа

 

  • Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12 В ангийн сурагч Ц.Бадамцэцэг нар хүртэв.

 

Мөн уралдааны “Уран бичлэг”, “Мэргэлжийн багш”, “Сайхан бичигтэн анги”, “Бүтээл” зэрэг ангилалд тэргүүлсэн оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг. Эдгээр төрөлд шалгарсан шилдгүүдийг танилцуулж байна.

 

Уран бичлэг:

 

        Тэргүүн байр:

 

  • “Бичиг соёл боловсрол” төвийн уран бичээч Э.Анхбаяр

 

        Дэд байр:

 

  • Нийслэлийн “Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа

 

        Гутгаар байр:

 

  • Нийслэлийн “Гэгээрэл” сургуулийн багш Б.Ариунтуяа

 

        Тусгай байр:

 

  • Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар дунд сургуулийн 11 Д ангийн сурагч А.Энх-Учрал

 

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Анхбаяр

 

Бүтээл:

 

        Тэргүүн байр:

 

  • СУИС-ийн багш Б.Шаравнямбуу

 

        Хоёрдугаар байр:

 

  • Булган аймгийн Сэлэнгэ сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш М.Цэрэндэжид

 

        Тусгай байр:

 

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш Ж.Гэрэлмаа

 

  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Дашзэвэг

 

Мэргэжлийн багш:

 

        Нэгдүгээр байр:

 

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш А.Баянжаргал

 

        Хоёрдугаар байр:

 

  • Хөгжим бүжгийн коллежийн багш Т.Цолмон

 

        Гутгаар байр:

 

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар сургуулийн багш О.Оюунтунгалаг

 

        Тусгай байр:

 

  • Нийслэлийн 24-р сургуулийн багш Б.Пүрэвсүрэн

 

  • Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Отгонсүрэн нар тус тус шалгарчээ.

 

Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн 90 настай С.Жигмэдсүрэн, Төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настан Т.Батбаяр нар аж. Харин хамгийн залуу оролцогч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн 4 Г ангийн сурагч Э.Тэмүүжин, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 4 Г ангийн сурагч Д.Батмөнх нар байна.

 

Өсвөр залуу үеийн монгол бичгээ сурах сонирхлыг бадраах, үндэсний бичгээ төгөлдөр эзэмшигчдийг алдаршуулж, урамшуулах зорилгоор 2000 оноос хойш зохиогдсон эл тэмцээнд Ерөнхийлөгч 2 удаа, Ерөнхий сайд 14 удаа хүрэлцэн ирж шагналыг гардуулж байв. Өнөө жилийн шилдэг оролцогчдын шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардууллаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин