Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Эрүүл мэндийн даатгалын цахим карт нэвтрүүлнэ
2016-05-24

“Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон “Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг Засгийн газар баталлаа.

 

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын мэдээллээс бүрдэхээр дүрэмд тусгасан байна.  Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, картыг олгох, хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талууд цахим картыг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар тусгасан.

 

Цахим картын санах ой бүхий чипэнд даатгуулагчийн эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл болох цусны бүлэг, харшилдаг эм, тариа, төлсөн шимтгэлийн хэмжээ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн эсэх болон даатгалын сангаас хариуцсан төлбөрийн мэдээлэл агуулагдана. Эрүүл мэндийн даатгалын цахим карт, системийг нэвтрүүлснээр даатгалын болон эмнэлгийн байгууллага хооронд үйлчилгээний төлбөрийг богино хугацаанд шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан бий болгож, даатгуулагч төлсөн шимтгэл, авсан тусламж, үйлчилгээний төлбөртөө хяналт тавих нөхцөл бүрдэнэ.

 

Shuud.mn
Сонин хачин