Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үгийг хаа нэгтэйгээс уншиж, шүдний эмчээс сонсч байсан л биз дээ. Хоол боловсруулалтын анхан шатны дамжлага болох шүд олон зүйлээс шалтгаалж өвчилж, гэмтдэг байх нь. Тиймээс бид энэ удаа шүдийг асуудалтай болгодог зарим зүйлийг дурдаж, танд сануулахаар шийдлээ. Тэвчиж болох зүйлийг нь тэвчээд, зуршлаасаа хасаад үзээрэй. Эрүүл мэндэд тань тустай.
-Эм: Эм нь аман дахь шүлсийг багасгадаг. Ингэснээр амны хөндий дэх хүчиллэг байдал нэмэгдэж, шүдийг гэмтээдэг. Шүлс нь шүдийг хамгаалагч. Харин хамгаалагчийн хэмжээ багасах нь шүд гэмтэх шалтгаан болно.
-Хэт их дасгал сургуулилт: Хэт их ачаалалтай дасгал сургуулилтыг хугацаа хэтрүүлэн хийх нь шүд муутгах шалтгаан болдог байна. Дасгал хөдөлгөөн хийж байх үед шүлсний ялгарал багасдаг байна. Ингэснээр амны хөндий дэх хүчиллэг орчин нэмэгдэж, шүдийг гэмтээж эхэлдэг.
-Цээж хорсолт: Ходоодны хүчил ихэссэнээс цээж хорсдог. Энэ хүчил нь шүдэнд яг л газтай ундаа шиг шүдэнд нөлөөлж, асуудал үүсгэдэг байна.
-Хүнд зүйл өргөх: Шүд хэт хүчтэй зуух нь цуурах гол шалтгаан болдог.
Хоол идсэний дараа шүдээ угаах: Хүчиллэг хоол идэх, жимс, шүүс, дарс, газтай ундаа уусны дараа шүдээ угаах нь пааланг гэмтээдэг байна. Хоол идсэний дараа шууд шүдээ угаах нь шүдийг шарлуулж, цоорох шалтгаан болдог аж.
Уншиж байна |