Нар, сар, од гурван давхцаж байна “Харвал хүсэл биелдэг юм гэнэ лээ. Хүслээ шивнэнэ” гээд тэнгэр өөд ширтэн зогсоо хүн олон байна.
Тэгвэл энэ үзэгдлийн талаар Одон орон геофизик судлалын хүрээлэнгийн одон орон судлаач Н.Алтан-Очиртой холбогдож тодрууллаа. Бидний од гэж хараад буй нь нарны аймгийн найман гаргийн нэг сугар юм байна. Сар, нарны хооронд байрладаг дөрвөн гаргаас сартай ойрхон оршиж буй сугар гариг харагдаж байгаа энэ аж.
Энэхүү үзэгдэл нь айхтар зүйл биш тэнгэрийн эрхсийн хөдөлгөөн зүй тогтлынхоо дагуу, тойрог замаараа явж байгаа хэвийн тохиолдол юм байна.
Өмнө нь ийм үзэгдэл цөөнгүй гарч байжээ. Харин энэ удаагийнхыг хүмүүс сайтар ажигласан бололтой.
Б.Хүлэг