Халхголын отряд буюу Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр хадлан хадах зорилгоор орж ирсэн БНХАУ-ын харъяат найман иргэнийг хилчид саатуулжээ.
Тэднийг баривчлан захиргааны арга хэмжээний дагуу хуулийн хариуцлага хүлээлгэн холбогдох хүмүүст нь хариуцуулж өгсөн байна.
Мөн тус аймгийн Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр иргэн Д-ийн 66 толгой адуу улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлэн, малын эзэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан баталгаа гаргуулж, зүсмийн бүртгэлийн дагуу адууг хүлээлгэн өгчээ.
П.Наран
Уншиж байна |