Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар өнгөрөгч тавдугаар сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Ханхүү охиноо Шарлотте Элизабет Диана хэмээн нэрлэсэн юм. Диана гүнжийг энэ сарын 5-нд загалмайлж, Их Британийн угсаа залгамжлагчдын нэгээр бүртгэж авчээ. Залгалмайлах ёслолын үеэр хатан хаан II Элизабетийн гэр бүл шинэ хүнтэйгээ зургаа авахуулдаг уламжлалтай бөгөөд тэд Диана гүнжийн хамтаар гэр бүлийн зургаа авахуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Гэр бүлийн зурганд хатан хаан, ханхүү Филипп, Уильям, Харрри, Жорж Александр Луи, гүнж Камила, Кейт Миддлтон, Диана болон Майкл Миддлтон, Пиппа Миддлтон, Жамес Миддлтон, Кароле Миддлтон нар багтжээ. Мөн хатан хааны ордны төв сайтад “Онцгой өдөр” гэх гарчигтай ханхүү Уильямын гэр бүлийн зургийг байршуулсан байна. Энэхүү зураг нь ханхүүгийн гэр бүлийн анхны зураг юм.
Бяцхан гүнжийн албан ёсны анхны зургийг өнгөрсөн зургадугаар сарын 11-нд “www.telegraph.co.uk” сайтад байршуулсан билээ. Бяцхан гүнжийг ах Жорж нь тэвэрч, үнсч буй зургуудыг гүнж Миддлтон өөрөө авчээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |