УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргад генерал Д.Давааг томилохоор өргөн барьсан байлаа. Магтаалд харам шүүмжлэлд хурц эрхэм гишүүд Д.Даваа генералыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, ЗХЖШ гэх фронтыг удирдаад аваад явах туршлага, мэдлэг, чадвартай хэмээн сайшааж байв.
Харин гишүүн Н.Батцэрэг намтраас нь сонирхож “Сэлэнгэ аймгийн 10 жилийг төгссөн гэж байна. Д.Даваа генерал хаана төрсөн хүн бэ? хэмээж байлаа. Гэвч Д.Даваа генерал гишүүний асуултад хариулахдаа төрсөн газраа хэлсэнгүй. Тиймээс эрхэм гишүүн Н.Батцэрэг давтан сануулж асуусан юм. Д.Даваа генерал Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 4 настайдаа Сэлэнгэ аймагт шилжиж ирээд 10 жилээ төгссөн байна.
Н.Нягт