БНХАУ-ын Наньжин хотод болсон залуучуудын хоёрдугаар олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Б.Дөлгөөнийг МЗХ-ны “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнасныг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат гардуулжээ.
а
Тэрбээр шагнал авсныхаа дараа “Дөрвөн жилийн өмнө Налайх дүүргийн уугуул Батцэцэг эгч Залуучуудын олимпийн наадмаас анхны алтан медалийг авч байсан. Тэгээд энэ мундаг эгч шиг бөх болж олимпоос алтан медаль авна гэдэг хүсэл мөрөөдлийг тээж 2010 онд Мөнхбаяр багшдаа шавь орж байлаа. 2010 оноос хойш 4 жилийн хугацаанд энэ спортоор хичээллэж, багштайгаа хамт олимпд бэлдсэн” хэмээн ярьжээ.
Уншиж байна |