Маргаашийн сайхан бүхний төлөө чамайг би орхилоо
2013-09-16

 

Учрал

22 жилийн өмнө би дөнгөж дунд сургуулийн наймдугаар ангиа төгсөөд байхдаа чамтай анх учирсан юм. Зуны нэгэн орой зуслангийн найзуудтайгаа элдвийг ярилцан зогсох үеэр нэг маань анх чамайг надтай танилцуулсан. Чи надад тэр үед маш их таалагдсан ч зарим хүмүүс чамд үнэхээр дургүй, таагүй ханддагийг анзаарсан. Тиймээс аав ээж, ах эгчээсээ нуугдаж, миний цорын ганц нууц хэмээн хүний нүднээс далдхан уулздаг байлаа.

g

Хэдэн жилийн дараа олны нүднээс нуугдах шаардлагагүй хэн нэгэнд гэм хийсэн биш, би дотны андтайгаа уулзаж байхад хэнд хамаатай юм гэж боддог болов.  Сүүлдээ чамтай хамт хотын гудамжаар хэнэггүйхэн алхаж, гайхсан, дургүйцсэн нэгний нүүр рүү цоо ширтэн хэрэгт дуртайг нь гайхдаг байлаа.

h

Нэг л мэдэхэд хорвоогийн жамаар гэр бүл зохиож, хүүхдийн эх болох гэж буйгаа мэдрэх тэр үед чамайг орхих ёстойг ухаарсан. Би эх хүний зөн совиндоо итгэн өөрийн хүслээр чамайг орхиж чадсан. Хүү минь төрж, чамайг санах ч сөхөөгүй хоёр жилийн ардаа үдсэн байв. Удалгүй оюутан болж, хичээлийн завсарлагаанаар сургуулийн гадаа нөхөдтэйгээ зогсох үеэр чамтай дахин учирсан. Чамайг ямар их санаснаа гайхан ярьж, анх учирсан түүхээ хачир нэмэн инээж зогссон цаг саяхан мэт. Хааяа нэг найзуудтайгаа үдшийн цэнгээний газар хөнгөн хөгжмийн аянд уусан, шар айраг шимэн суух тэр л цагт чамд би улам ихээр шунан дурлаж, үнэхээр жаргал гэж энэ ажээ хэмээн сэтгэж суув.

h

Нэг л мэдэхэд оюутны ширээ, албан тасалгааны ширээгээр солигдлоо. Хэдэн жилийн дараа чи миний найз нөхдөөс ч илүү дотно нэгэн болсон байв. Удалгүй хэвлийд минь дахин шинэ хүн өсөн торниж байгааг мэдэх үед чамайг би зүгээр л орхиж чадахааргүй болсоноо мэдэрсэн. Яг л энэ үед хэвлий дэх үр минь “Ээжээ битгий л дээ. Таны найз намайг өвтгөөд байна” гэж шивнэх шиг болж би үрийнхээ төлөө тэвчсэн. Тэвчээр алдрахад ойрхон байсан ч би чадсан. Охиноо төрүүлсэн, өсгөсөн.

h

Хоёр жилийн дараа ажилдаа эргэн орж, чамтай дахиад л учирсан. Энэ удаад дахин хэзээ ч хагацахгүйгээр эргэн уулзсан гэж болохоор байв. Өглөө, өдөр, орой, ажлын завсарлагаагаар хаана эвтэйхэн байж болохоор газар харагдана тэр бүрт нь чамтай уулзаж, уулзсандаа маш их аз жаргал, таашаалыг мэдрэх шиг болдог байв.

h

Ухаарал

Би чамтай уулзахын тулд өөрт байгаа бүхнээ зориулж ирсэн. Автобус, унааныхаа мөнгийг чамдаа зориулж, чамтайгаа уулзаж аваад 10 буудал газрыг ч үл тоон хэнэггүй алхдаг байлаа. Хоолыг биш чамайг л сонгож, бүтэн өдөр ходоод хоосон өнжих ч энүүхэнд байв. Чамтай уулзах боломж гарахгүй бол маш их ууртай, уцаартай болж, байж ядан бухимдах үе ч цөөнгүй тохиолдсон. Гэхдээ би чамтай найзалсан ч, “хорлогчин” муу занг ч маш ихээр судалж явлаа. Учир нь би чамтай дотно нөхөрлөөд хэдийнээ 17 жил болсон байжээ.

а

Нэг л өдөр чиний муу талууд надад нөлөөлж эхэлсэнийг гэнэт анзаарсан. Шүд минь хэврэгшин, амны хөндий шархалж, нүдний хараа муудан, уушиг зүрхээр хатгуулж, хөгшин хүн шиг ханиалгадаг болсон байв. Би шийдвэр гаргах цаг болсныг ухаарсан. Тиймээс ганцаардаж, уйтгарлахад минь тайвшруулж, наргиж цэнгэж явахад хань болсон хамгийн дотны анд нөхөр чамдаа би баяртай гэж хэлэхээр шийдсэн юм. Энэ бол миний тамхитай хэзээ ч дахин нөхөрлөхгүй гэсэн шийдвэр.

а

Урам зориг

Боломж бүхэн нэг дэх, хоёр дахь удаа гэж ирдэг. Харин гурав дахь боломж ховорхон тохиодог. Тиймээс би энэ удаагийн гаргасан шийдвэрээ эцсийн боломж гэж итгэн эзэн нь болсон. Юуны өмнө өөрийгөө зоригжуулж, тамхинаас хамааралгүй амьдарч чадна гэдгээ өөртөө итгүүлсэн. Нэгдүгээрт, "Би үнсний сав биш. Надаас дахин тамхины муухай үнэр үнэртэх ёсгүй" гэж өөртөө шивнэсэн. Хоёрдугаарт, өдөр бүр нэг хайрцаг тамхины мөнгийг түрийвчин дотроо тусгайлан хадгаллаа. “Энэ мөнгө надад байхгүй мөнгө. Хэрвээ би энэ мөнгөөр хайрцаг тамхи худалдаж авсан бол надад байхгүй байх байсан” гэж нэг өдөр, хоёр өдөр гэж хадгалсаар.

о

Арав хоногийн дараа амралтын өдөр тохиож, өөрөөсөө ч нуусан мөнгөөрөө өглөөний цай бэлдлээ. Өглөөний цайгаа амтархан идэж байгаа нөхөр, хүүхдүүдээ хараад би тамхийг мартах шалтгааныг илүү ихээр ойлгосон. Учир нь би тэднийхээ төлөө илүү ихийг хийж чадна. Мөн хайрцагаар нь, ширхэгээр нь тамхинд зориулдаг мөнгөөр амьдралдаа хэрэгтэй зүйлийг худалдан авч болохоо ухаарсан.  Энэ бол эдийн засгийн тооцоо байлаа.

х

Амьдрал

“Тамхи таван насны дайсан” хэмээх эрүүл мэндийн сурталчилгаа хаа сайгүй л харагддаг. Тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах үүрэгтэй сэтгүүлч бидэнд зориулсан сургалтаар энэ тухай зааж байсныг ч маш тодорхой санаж байлаа. Тиймдээ ч өмнө нь дээрх сурталчилгааг харах бүр “Хорогдох бол хорогдоно л биз. Тэртэй тэргүй хүн бүхэн л энэ орчлонгоос явдаг. Сүртэй юм” гэж тамхи татдаг хэнээс ч сонсож болох тэр л үгийг хэлдэг байв.

а

Харин тамхи татахаа больсон гурав дахь сардаа энэ сурталчилгааны утгыг нөгөө талаас нь олж харсан. Юу гэвэл өөрийнхөө биеийг сайн дураараа хордуулж, тамхи татаж амьдрах наснаасаа хором мөчөөр “хумсалсан” тэр л  цаг хугацаа хэн нэгний хувьд энэ хорвоод жаахан ч гэсэн байхыг хүссэн эцсийн гуйлт байсныг ухаарсан.

а

Өглөө бүр биднийг ав адил гэрэлтүүлэх алтан нарыг харж, зөөлөн сэвшээ салхинд илбүүлэх хичнээн таатай билээ. Байгаль дэлхийг сайхныг бахдаж, сэтгэл уужрам цэнгэг агаараар амьсгалах шиг жаргал гэж үгүй. Хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, элгэн садан, анд нөхөд цөм миний энэ амьдралд хорогдох учир шалтгаан минь юм.

х

Итгэл

Арав хоногийн өмнө зүрхэн тушаа хатгуулж өвдөн амралтын өдөр таарсан тул тэсэж өнгөрүүлэв. Нэг дэх өдөр эмнэлгээр явтал зүрх биш уушгинд асуудал үүссэн болохыг мэдлээ. Уушигний усаа авахуулах эмчилгээ хийлгэж, яагаад усжсаныг асуув. Гэтэл тамхи татсанаас болсон гэнэ. Тамхиа хаясанаа хэлтэл дахин татвал уушигний хорт хавдраар өвчилнө гэж сануулсан. Эмчийн сануулгыг би маш сайн ойлгож байгаа. Учир нь дэлхий дээр жил бүр сая сая хүмүүс хорт хавдрын уршгаар энэ амьдралыг орхидог бөгөөд нэг гол шалтгаан нь мэдээж-Тамхи.

р

Тамхи татсанаар хүн төрөлхтөн өөртөө улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бөөр, давсаг, ходоод, нойр булчирхай, савны хорт хавдрыг “бэлэглэдэг”. Тамхи татахад хүний амны хөндий эхэлж гэмтэн, судаснууд нарийсч,  цус өтгөрсөнөөс эрхтэн системүүдэд өөрчлөлт ордог. Энэ бүх хэв шинж надад илрээд эхэлсэн байсан. Хэрвээ би тамхиа үргэлжлүүлэн татсан бол уушигний хорт хавдраар өвчлөх нь гарцаагүй.

х

Тамхичны гэр бүлд амьдарч байгаа хэн ч гэсэн идэвхигүй, дам тамхидалтад өртөж байгаа. Энэ бол хамгаас хайртай хүмүүсээ хордуулж, далдуур өвчлүүлж байгаа хэрэг. Түүнчлэн хүмүүс тамхийг ихэвчлэн ОО-ийн өрөөндөө татдаг. Гэтэл энэ нь хамгийн буруу сонголт аж. Учир нь тамхины утаан дахь найрлаганд байх 450 гаруй хорт бодис нь шээсний хүчилтэй нэгдсэнээр хавдар үүсгэх чадвар эрс нэмэгддэг байна. Ингэж тамхины утаатай исэлдсэн хорт бодисыг өөрөө үнэрлэж, таны дараагаар орсон хүн мөн үнэртсэнээр хорт хавдартай болох магадлал илүү өсдөг аж.

а

ХСҮТ-д уушигний хавдраар өвчилж ирэгсэд нь 100 хувь архаг тамхичин байдаг бол сүүлийн жилүүдэд өвчлөгсөд залуужиж, 19-25 насныхан ирэх нь нэмэгджээ. Түүнчлэн өсвөр насныхан тамхинд дурлаж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосон нэгэн асуудал болоод буй. Харамсалтай нь уушигны хавдараар өвчлөгсөд III-IV шатандаа орсон хойноо эмнэлэгт ханддаг аж. Гэтэл энэ үедээ орсон бол эдгэрэх магадлал 20 хувь, амьдрах нас дээд тал нь таван жил.

а

Монголчууд бид цөөхүүлээ. Хамгийн гол нь хүмүүс бидний нас тоотой. Энэ орчлонгоос хэзээ буцахыг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор миний хувьд үлдсэн бүх амьдралаа утга учиртай болгож, хорвоогийн сайн сайханд дурлан, маргааш хэмээх ирээдүйн төлөө тамхиа орхисон. Би тамхиа хаяж чадсанаар уушигний хорт хавдраас 90 хувь сэргийлж чадсан.

х

Хүмүүс ихэвчлэн тамхинаас гарах гэж байгаа, багасгаж байж гарахгүй бол чадахгүй нь гэдэг. Хэрэв та тамхинаас гарахаар шийдсэн бол шууд гар гэж зөвлөмөөр байна. Та чадна. Хамгийн гол нь Та бүхнээс илүү хайрладаг хүмүүсийнхээ дунд илүү олон жилийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжоор өөрийгөө “шагнаж” байгаа гэдгийг битгий мартаарай.

х

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
ыбуцөжу:
шоколад тамхитай адилхан хортой гэсээн. би бас чихэрлэг юм ялангуяа цагаан шоколаданд маш их дуртай бас их иддэг. миний өөрийгөө өмөөрдөг юм нь би тамхичид шиг өрөөлийг хордуулдаггүй. зөвхөн өөрийгөө л хордуулдаг гэж хэлдэг юм хэхэ. гэхдээ бас сүүлийн үед чихэрээ багасгаж бгаа. яг л тамхинаас гарч бгаа хүмүүс шиг би чихрэнд мөнгөө үрээгүй бсан бол гээл хэхэ
2015-02-17
п.нарандэлгэр:
үнэн зөв мэдээллийг эмч л өгөх байх. гэхдээ миний хувьд эхний нэг сар бие толгойгоор нилээн юм гарсан. хор нь гадагшилж байгаа нь тэр гэсэн дараагийн сараас зүгээр болчихсон. хамгийн гол нь тамхинаас гарна гэсэн итгэлийг өөртөө суулга. өөрийгөө зоригжуул. аяндаа тамхи бол миний зориг, өөртөө итгэх итгэлийн хажууд юу ч биш гэдгийг мэдрээд ирэхээр тамхи татах хүсэл алга болчихно. миний туршлагыг дагаад үзэхгүй юу. гол нь өөрийнөө бэлдэх. тамхи татахгүйгээр надад ирэх амжилт үр дүн гээд л тэрийгээ л зөв гаргалгаа гаргачихвал аяндаа гарчихна. одоо надаас хэзээ ч муухай тамхи үнэртэхгүй, хуруу шарлахгүй, сайхан байна. зөндөө завтай болсон .тамхи татаж, биеэ хордуулахын оронд youtube ээс дуу үзээд суух нь илүү аз жаргалтай эрүүл мэндэд тустай. тамхинд үнэндээ дэндүү их цаг зарцуулдаг байсан юм билээ.
2013-12-09
өлзий:
би 7 жил тамхи татаж байгаа л даа. гарах гээд болдгүй ээ. тамхийг гэнэт шууд хаяхаар болдгүй гэж ярьдаг энэ талаар үнэн зөв мэдээлэл үлдээгээч.
2013-12-09
сатурн:
дээр таныг ярьж байхад ийм сайхан бууна гэж төсөөлөөгүй байлаа. ёстой гоё бичжээ олон хүнч уншаасай
2013-12-06
egee n:
yasan aimaar udaan nuuj chadaa ve. tanhi tatdagiig chini meddeg bsan taarah bolgono doo boli haya gej heldeg bsan. ter ug tyhain yedee yamarch hereggyi ug bsan bololtoi. neg talaar gomdoj bna. iim udaan tamhitai naizalsand. nuguu talaar sergej unentei negdej tamhiig hyaj chadsand bayarlaj bna. egeegeesee uur yu muuhgui saihan amidarna gedegt itgej bna. chi miniii hairtai duu gedgee medehuu nuhur mini. mungu tugruguur tysalch chadahgui hedii ch chanaig bas duu naraa gesen hair mini unen yum shuu. duugee changa tevren unsie
2013-11-28
ок ок:
гоё бичсэн байна. амжилт
2013-11-26
зочин:
баярлалаа сэтгүүлчээ
2013-11-16
103.11.193.186-d:
uuchlaarai tanii unshsan ene niitlel bol minii uuriin tuuh. eniig bichsen setguulch minii uuriin uhaaral. hen negen ni unshaasai tamhi demii gedgiig oilgoosoi gesen dee bichsen yum hen negnii bichsen uguullegiig huulj bichdeg ni bi bish. bas unshij baigaa yumaa sain anzaarch oilgoj unshij baigaarai gej zuvlumuur baina
2013-09-22
Зочин:
Энэ нэг сургамжит өгүүллэгийг гүй ээ мөн олон хүн кобидыг харлаа. Яасан ч ичдэггүй юм. М...тунгалаг гэдэг хүүхэн анх хуулаа л, тэгэд ичихгүй бие биенээсээ хуулаа л яваад байхиймаа
2013-09-18
hope:
Одоо та эрүүл юм шиг л байна хэдэн жилийн дараа хавдартай болсноо мэдээд гэр бүлээ орхиод явна гээд боддоо дахиад эд нартайгаа уулзахгүй гэж бодохоор аймар байгаа биз дээ. Харин тамхинаа гарна гээд боддоо тийм ч аймар биш байгаа биз дээ. яг одоо өөртөө зорилго тавиад зоригтойхон шийдвэр гарга ганц л удаа тэгвэл чи насан туршдаа итгэл пүүрэн сайхан амьдрах болно.
2013-09-17
smile:
гоё үнэхээр гоё нийтлэл байна. Монголын гоо охид, ханагар сайхан эрчүүд минь өөрсдийнхөө төлөө ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө тамхиа хаяцгаая. Гэр бүлээрээ үр хүүхдээ харж өвчин зовлонгүй баясан суух шиг аз жаргал үгүй шүү дээ нэгийг бодуулмаар сайхан бичжээ. Би тамхи татдаггүй гэхдээ манай гэрт татдаг хүн бий. Энэ нийтлэлийг уншаад нэгтйг бодоод тамхинаас гарна гэж найдаж байна.
2013-09-17
hoovon:
yanztai...wow
2013-09-17
Amjilt:
Saihan bichjee. Olon hvn unshaasai.
2013-09-17
зочин:
эцэгүй хүүхэд төрүүлж яасан ч ханадагүй юм вэ гэтэл тамхиины хорын тухай байдаг байна
2013-09-17
tsee:
bi eregtei hun eniig hun bur unshaarai tamhi tatdah er ehgui unsh emegtei ni oloh shuu
2013-09-17
dari:
Minii huvid tamhi tatdaggui, harin chocolate ih iddeg yum l daa. Minii naiz huuhen ikh saihan , goe hun getel ter mash ikh tamhi tatna. Neg udaa tuund:" Naad muuhai tamhia hayach!" gej heltel naiz maani :"za boli! naiz mini, chi ch gesen chocolate idehee boli . dundee dun. yag adilhan" gedeg bna . Bodood baihad adilhan l ch yum shig. Gehdee hemjee hetervel alivaa zuil hor bolno.Bi :" Chocolate arai ch tamhi shig bish baih ." gej bodno. Ali ni zov ve ? humuus ee
2013-09-17
l5995:
Goy niitlel bichsen bna unshsan xvn negiig bodoxoor. Amjilt xvsie.
2013-09-16
baagiinaa:
Chamd bayar hurgey Humuus ene niitleliig ni ih unshaasai Tanai ger buld az jargal husey
2013-09-16
хэ хэ:
тамхинаас гараач дээ....манай нехер 30 жил тамхи татаад гарч чадсан ш дээ..монголчууд бол чаддаг л юм байна...гарья гэвэл гарна..
2013-09-16
хайр:
хар тамхичингууд уншаасай сайхан бичжээ
2013-09-16