Хадам ээжийнхээ интернет банкийг ашиглан 13 сая төгрөг авсан бэрийг шийтгэжээ
2024-05-01

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох Р.Т-ийн интернет банканд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны тэтгэврийн зээлийн мэдээллийг өөрчлөн, нэмж зээлийн хүсэлт гарган найман удаагийн үйлдлээр тэтгэвэрийн зээл гэж 13,730,000 төгрөгийг авсан, гэрээ байгуулж хууль бусаар зээлийн мэдээллийг өөрчилсөн, хохирогч Р.Т-ийн тэтгэвэрийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад үлэмж хэмжээнээс дээш буюу 13,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Бэр эмэгтэй “... Би хадам ээжийнхээ интернет банкийг нь нээж өгөөд гүйлгээний нууц үг, нэвтрэх нууц үгийг нь мэддэг юм. Тэгээд 2023 оны 3–р сард мөнгөний хэрэг гараад хадам ээжид хэлэлгүй интернет банкинд нь нэвтэрж ороод тэтгэврийн зээл 5,000,000 төгрөг авсан. Тэгээд тухайн зээл дээр нэмээд зээл авч болоод байсан тул мөнгөний хэрэг гарах бүрт зээл авсан. Ингээд 2023 оны 6-р сард 400,000 төгрөг, 7-р сард 3,550,000 төгрөг, 8-р сард 981,000 төгрөг, 11-р сард 948,000 төгрөг, 12- р сард 950,000 төгрөгийг тус тус хадам ээжид хэлэлгүй авсан. Хадам ээжийг мэдэхгүй байх, тэгээд буцаагаад хийчихнэ гэж бодоод авсан. Тухайн мөнгийг хэрэглээндээ зарцуулаад дууссан. Харин хадам ээж мэдээд цагдаад гомдол гаргасан ...”

 

Харин хадам ээж “... Би интернет банкаа бэрээрээ хийлгэсэн. Банкинд очиж зээл авах гэхэд та зээлтэй байна гэсэн. Тэгээд бэр миний интернэт банкны нууц үгийг мэдэх тул яриад “чи авсан юм уу” гэхэд “тиймээ нөхөрт битгий хэлээрэй, долоо хоног хүлээчих” гээд уйлаад гуйсан. Тэгээд хүлээгээд одоо болтол мөнгийг маань өгөөгүй тул цагдаад хандсан...” гэжээ.

 

Бэр хадам ээжээсээ “тоншсон” мөнгөө нөхөртөө “ажлаас борлуулалтын орлогын шагнал өглөө, мөнгөн урамшуулал авлаа” хэмээн тоо ёсоор нь бүгдийг нь өгчээ. Шүүх бэрд зорчих эрхийг нэг жил хязгаарлах ял оноожээ.

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Denise Rock:
What To Do If Your Cryptocurrency Is Stolen. I was in total dismay when I lost my entire savings investing in cryptocurrency. The most reliable and effective way to successfully recover your crypto/btc funds will be through the help of Geo Coordinates Hacker Security Company, a crypto recovery company that was able to help me recover everything that I lost in a crypto scam. They used advanced technology and cybersecurity expertise to track the stolen funds. It's like having a brainy sidekick who knows just what to do to get you out of a tight spot. Now comes the exciting part – executing the recovery plan. Geo Coordinates Hacker Security Company will put its tools and techniques into action, navigating the digital maze to retrieve your lost Bitcoin. They're returning what's rightfully yours. For help, contact Geo Coordinates Hacker Security Company by there following address: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram ( @Geocoordinateshacker ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-05-01
Иргэн:
Хүү нь мөнгийг нь авч хэрэглээд хам хэрэгтэн болчихсон тууж явна ккк
2024-05-01
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-01
Зочин:
Хулгайч.
2024-05-01