Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа
2024-04-30

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа. Тодруулбал, УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртөгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, цагаан будаа, малын тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэсэн. Үүний хүрээнд өнөөдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж, импортоор орж ирэх хүсний цагаан будаа, гурил, малын тэжээлд квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа.

 

 

Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ХАА-н корпорацын эзэмшилд байгаа техник хэрэгсэлийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, дотоод зах зээлээс илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бүрдүүлэх, хүнсний улаан буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн хүртэлх улаан буудайг улсын нөөцөд бүрдүүлж, хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

 

Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 88 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд олгож, нийтдээ 12 мянган тонн гурил, 7.8 мянган тонн хүнсний улаан буудайг импортлоод байна.

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-30